8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ыг зорих иргэд 48 цагийн доторх PCR-н сөрөг хариутай байх хэрэгтэй

2022-01-20 10:53:00

МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас КОВИД-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ. Тодруулбал, "БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчилжээ. Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20-н буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх ажээ.Цар тахлын нөхцөл байдлын улмаас МИАТ компани нислэгийн тоогоо цөөрүүлээд байгаа бөгөөд энэ сарын үлдсэн хугацаанд БНСУ-ын нийслэл Сөүл хот руу таван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөгдөөд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл