8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно

2022-01-20 10:05:47

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно.

2022 оны 01 сарын 20-ны 08 цагаас 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 градус хүйтэн байна.


ЦУОШГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл