8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Эрээн талд байгаа чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгана

2022-01-19 17:33:00

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Замын-Үүд Эрээний чиглэлийн ачаа тээврийг шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Эрээн талд 935 чингэлэг ачаа байснаас өнөөдрийн байдлаар 470 орчим чингэлэг татсан байна. Үлдсэн контейнерийг ирэх долоо хоногт татаж дуусгана. Ачаа бараа татах үйл ажиллагаа цаашдаа үргэлжлэх учир арга хэмжээ, зохион байгуулалт үргэлжилнэ.  Мөн БНХАУ-тай хамтарч өргөн царигаар галт тэргээр  ачаа бараа тээвэрлэх ажлыг хэлэлцэж байна. Хэрэв хэлэлцээрт хүрвэл өдөрт 300-350 галт тэрэг ачаа орж ирэх боломжтой. Одоогоор БНХАУ-ын хариуг хүлээж байна. Үүнээс гадна ачааны үнэ буулгах асуудлаар Монгол , БНХАУ-ын талууд хяналт шалгалтын арга хэмжээ авч байгаа. Өнөөдрийн байдлаар ачааны үнэ 1800-2000 юань болсон” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тусламж
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
2022/01/20 151.38.115.57