8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ сар бүрийн 15-нд гаргана

2022-01-19 16:34:10

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өгч байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулах, бүртгэх, олгох журмыг баталлаа. Ирээдүйн өв сангийн 2022 оны орлогоос 18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэхүү журамд иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах буюу одоо харилцаж буй дансандаа авах аль эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Иргэд хүсэлтээ ekhalamj, болон ebarimt-аар хүсэлт гаргах боломжтой. Өнөөдрийн батлагдсан журмаар иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж өгч болно" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment