8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийлээ

2022-01-19 13:10:41

Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 10-ны өдөр бөөрний хагалгааг амжилттай хийжээ. Бөөрний уйланхай хавдарт шилжсэн байдлыг оношилж, бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн нь энэ юм. Тус эмнэлэгийн Мэс заслын эмч Т.Шинэбаяр, Э.Энхзоригт, Мэдээгүйжүүлэгийн эмч Б.Түвшинтөгс, мэс заслын сувилагч Ц.Батболор, Б.Ганцэцэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Мөнхсүрэн, үйлчлэгч Л.Мөнхцэцэг нар хагалгааны багт ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл