8o
Улаанбаатар хот
mobile menu

4 ханатай гэр шатсаны улмаас 51 настай эрэгтэй нас баржээ

2022-01-18 14:51:33

 

Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл