8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2135 халдвар шинжилгээгээр батлагджээ

2022-01-18 14:47:34

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл бадлын талаар тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2135 халдвар шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн 1344 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 791 хүнээс халдвар илэрчээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 36 229 хүн байгаа бол 8210 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн хоногт 61-90 насны гурван хүн халдварын улмаас нас баржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл