8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна

2022-01-18 12:49:08

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20.1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 сантиметр цасан бүрхүүл тогтжээ.

Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст, Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай байгаа бол бусад нутгаар цасгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл