8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурт ХАР ХИЛ гарсан тул ЗОРЧИХГҮЙ байхыг анхааруулав

2022-01-19 16:32:00

Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэл рүү 40-50 см-ын өргөнтэй хар хил (Мөс хоёр тийш хагарч, ус гарах) гарчээ. 

Мөн Мэргэнээс дээш Сомо хадны чиглэлд 50 см-ын өргөнтэй хар хил гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд багавтар хэмжээтэй хар хил олноор үүсэж, мөс бяцралт ихтэй болж, нуурын эргээс 100 метрийн зайтай захлаж, хил хөдөлсөн байна.

Иймд иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл