8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаярыг ажлаас нь чөлөөллөө

2022-01-18 09:53:17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар агаарын бохирдол хариуцсан зарим орлогч, дарга нарт хариуцлага тооцжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор боллоо. Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж байна" хэмээн мэдээлээд байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment