8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүдээс ачаа ачсан тээврийн хэрэгслүүдийн 117 нь Улаанбаатар хот руу, 27 нь орон нутаг руу гарчээ

2022-01-17 13:17:53

Замын-Үүд-Эрээн боомтод чингэлэг тээвэрлэлт 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн.

Тэгвэл энэ сарын 16-ны байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нийт ачаатай 301 чингэлэгт 5,200 орчим тонн ачаа хилээр нэвтэрсэн байна.

Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутаг руу гарчээ" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл