8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймагт өнөөдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй

2022-01-14 10:57:42

Коронавируст халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрийг гаргалаа.

1. Дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй албан хаагчдад урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн болон хамгааллын үйлчилгээг үзүүлэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх

2. Олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын болон сургалт, зөвлөгөөн, хурал цуглааны үйл ажиллагааг 2022 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байх

3. Төрийн байгууллагууд сар шинийн баярыг угтсан болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахгүй байх

4. 0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, жирэмсэн албан хаагчийг цахимаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх

5. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр тархах эрсдэл өндөр тул ард иргэд, олон нийт хорио цээрийн дэглэмийг чанд сахих шийдвэрүүдийг тус тус гаргаж “Цагаан сар”-ын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, нэг дор олноороо цуглаж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг уриаллаа.

завхан.jpg

завханө.jpg

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment