8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол, мөрний мөсний зузаан 15-75 см-аар нимгэн байна

2022-01-14 10:56:37

1-р сарын эхний 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан нэмэгдэж байгаа ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ихэнх гол, мөрөн, нуурын мөс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15-75 см нимгэн байгаа. Иймд хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул болгоомжтой зорчихыг санууллаа. Учир нь иргэд жолооч нарын хувьд цаг хожих, зам товчлох гэж мөсөн дээгүүр явахдаа эрсдэл үүсч байгааг мэргэжлийн байгууллагуудаас хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл