8o
Улаанбаатар хот
mobile menu

Тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байна

2022-01-14 10:36:02

Суурингаас гаднах хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжихэд өдөрт 20-30 зөрчил илэрч байгаа аж.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байна.

Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан. Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн АМЬ НАСАА АЛДСАН гэдгийг ЗЦТ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл