Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан.
Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс байлдагч нарыг гэм буруутайд тооцож, ял оноосон юм. Тодруулбал, байлдагч Х-д 11 жил, М-д тэнсэн харгалзах ял оноосон юм.
Тэгвэл байлдагч Х-ийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн давж заалджээ. Давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байгаа аж.