Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн хоёрдугаар гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн С, иргэн Б-ийн гэрээс гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 23:35 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлэг, сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:10 цагт тус сумын Хэлтгий булаг багийн “Тэмээн бут” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 21 км/-аас эсэн мэнд олжээ.
Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2022-01-11 14:06:59