Дулааны шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.