8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд, Сүхбаатар аймагт зэрлэг ан амьтанд зориулсан гарц, гарам барихаар төлөвлөжээ

2022-01-11 11:07:32

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, зөвлөлдөх, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалтыг өнгөрсөн Баасан гарагт БОАЖЯ, БХБЯ, ГХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЗТХЯ-ны бодлогын газрын удирдлагууд болон бусад холбогдох ажилтнуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.   

Яамдын газрын дарга нар өөрсдийн харьяалах салбарт хийгдэж буй ажлаа танилцуулж зарим чиглэлд зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс бодлогын түвшинд дэмжих, хамтарч ажиллах талаар санал солилцов.

Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг гэх мэт хүнсийг тогтмол температурт хадгалах шаардлагатай байдаг. Авто тээвэрлэлтийн явцад хөргөлтийн горимд доголдол гарч хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах тохиолдол бий. Тийм учраас хүнсний экспорт, импортын зориулалттай хөргүүртэй вагон шаардлагатай байгааг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

Харин БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат зэрлэг ан амьтанд зориулсан гарц, гармыг Ховд аймгийн Алтай сумын баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замд, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам дагуу Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт орших Шар шороот орчмын нутагт тус тус барихаар төлөвлөж байгаа тухай танилцуулаад байгаль орчинд аюултай хог хаягдлыг түр хадгалах устгах зориулалтын байгууламж байгуулах тухай танилцууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл