Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 649 тохиолдол батлагдсан байна. Үүний 465 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт бүртгэгдэж, 10 нь зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 2 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 2001 болж байна.