8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослоор 9 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь насаа алджээ

2022-01-10 09:00:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 3-наас 6-ны хооронд нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 24 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж бэртсэний 9 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж , 7 хүний амь хохирсны 3 хүүхэд байна. Нийслэлд:  Явган зорчигч мөргөх хэлбэрээр 22 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна. Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн. Орон нутагт:  Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон байна. Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтэж, 4 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна. Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл