Улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг “Та амьдралаа сонгох уу, түлхүүрээ сонгох уу” уриатайгаар явуулж байгаа. Тэгвэл энэхүү нөлөөллийн аяны хүрээнд өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр гудамж замын хяналт шалгалтаар 21 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан байна.
18 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хаслаа
2022-01-09 13:39:12