8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: Вакцины гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон иргэд дөрөвдүгээр тундаа сайн дураараа хамрагдаж болно

2022-01-05 15:16:21

 Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Нэгдүгээр сарын дөрөвний өдрийн байдлаар Омикрон хувилбар дэлхийн 135 оронд бүртгэгдээд байна. Омикрон хувилбартай холбогдуулан Ерөнхий сайд УОК, ЭМЯ-нд тодорхой үүрэг, чиглэл өглөө. Энэ хүрээнд гадаадаас ирж буй иргэдийн халдварын тандалт, судалгааг эрчимжүүлэх, вакцины гуравдугаар тунд хамрагдаад гурван сар болсон иргэдийг сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тунд хамруулах ажлыг зохион байгуулах, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багийн ажилчид болох эрүүл мэнд, онцгойгийн алба хаагчдыг дөрөвдугаар тунд хамруулахыг эрүүл мэндийн яаманд үүрэг болголоо" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment