8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 585 тохиолдол бүртгэгджээ

2022-01-05 14:12:50

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. 

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 585 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 385 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 4 байна. Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар 3 хүн энджээ.

Одоогоор 2474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 287, жирэмсэн эх 136 байна. Гэрийн хяналтад 4046 хүн байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 667
  • Хүндэвтэр- 1577
  • Хүнд- 208
  • Маш хүнд 22 хүн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment