8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК: 13 тусгаарлах байранд 464 иргэн байна

2022-01-05 12:10:00

“УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан” гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан, тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment