Саудын Араб улсын яруу найрагч, зохиолч Ашраф Файядыг их зөнч Мухаммедийг доромжилж, гутаасан гэж буруутгаж, цаазаар авах ялаар шийтгэжээ. Анх түүнийг шашны эсрэг нэгдсэн хэмээн буруутгаж, дөрвөн жилийн хорих ял болон 800 удаа ташуурдах шийтгэл оноосон аж. Харин өчигдөр болсон шүүх хурлаар яруу найрагчийг исламын шашныг гутаасан, залуусыг шашны эсрэг турхирсан хэмээж, цаазаар авах ялаар шийтгэсэн байна.