Баянхонгор аймагт газар хөдлөлт болжээ.Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бухын-Ам” гэдэг газар Өнөөдөр өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 01:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Баянхонгор аймгийн Жаргалант суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-01-05 11:10:18