8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн алба хаагчдыг чөлөөлнө

2022-01-04 13:04:00

Төрийн албаны зөвлөлөөс “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталсан байна. Тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны нэгдүгээр зөвлөмжийн дагуу иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр дуусгавар болгож, цаашид энэ үндэслэлээр гэрээ байгуулж, сунгахгүй байх, сул орон тооны мэдээллийг 7 хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу хүргүүлэх, албан хаагчийн үүргийг хууль, журмын дагуу түр орлон гүйцэтгүүлэх юм байна.

Сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн алба хаагчдыг чөлөөлнөСонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн алба хаагчдыг чөлөөлнө

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zuv shuu Ikenk ni av duu hamaatan sadan mungu- egch orson baigaa . Ochhood haraarai teriiin ajliig ir huuhduuddee ebluuleed egchihsen baigaa
2022/01/05 173.176.63.13
Mgl
Nogoo myndag darga xyyxdyyd enend xamaatai yu. Monkerdene live deeree zarim n zarlaad bsan
2022/01/04 192.82.72.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment