8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 42 хувьтай байна

2021-12-30 12:37:48

Өнөөдөр /2021.12.30/ Улаанбаатар хотод 171 суурин, 11 түр цэгт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Харин өчигдөр /2021.12.29/ нийслэлийн хэмжээнд I тунд 6, II тунд 24, нэмэлт сэргээх тунд 367, нийт 397 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68297 (76.8 хувь), 16-17 насны 26914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment