8o
Улаанбаатар хот
mobile menu

5 хүнтэй автомашин “Чулуут” голын мөсөнд цөмрөн оржээ

2021-12-28 13:00:00

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Хөвсгөл аймгийн төвөөс урд зүгт 110 км-т Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн тухай дуудлагыг 12-р сарын 26-ны өдрийн 21:10 цагт  хүлээн авчээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин “Чулуут” голын мөс цөмрөн орсон байжээ. Тухайн автомашиныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өглөө. Гэмтсэн хүн байхгүй бөгөөд жолооч болон 4 зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан. Идэр есийн хүйтэн эхэлсэн ч гол мөрөн гүйцэд хөлдөөгүй учраас автомашин цөмрөх эрсдлээс сэргийлэхийг Онцгой байдлын албанаас сануулж байна. Тиймээс найдвартай гарам, гүүрээр зорчихыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment