Хөвсгөл аймагт шүлхий өвчин 12 суманд 23 голомт бүртгэгдэж 9517 толгой мал өвчлөөд байна. Тус аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт энэ сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш 12 сумын нутагт халдвар маш хурдан тархаж буй. Цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүйн тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд шат шатандаа урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.
Хөвсгөл аймагт шүлхий өвчинөөр 9517 толгой мал өвчилжээ
2021-12-28 12:30:00