8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2021-12-27 10:03:09

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы ирэх долоо хоногт /2021.12.27-12.31/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


МЯГМАР ГАРАГ /2021.12.28/

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

16.00

· “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Их хуралдай” танхимд


ЛХАГВА ГАРАГ /2021.12.29/

 

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

 

12.00

· Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан

“Их хуралдай” танхимд


ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.12.30, 12.31/

 

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

· “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал

· Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment