Улсын начин Э.Энхбат өнгөрсөн дөрөвдүгээр сард олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж тархи болон бусад эд эрхтэндээ хүнд гэмтэл авсан байдаг. Түүнийг ар гэр нь удаан хугацааны турш БНСУ-д эмчлүүлж байгаад арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсдаа авчирсан билээ.
Харамсалтай нь, улсын начин Э.Энхбат Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг эмчлүүлж байгаад өнөөдөр 18.00 цагийн орчимд нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.