8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 20 тусгаарлах байр бэлэн болжээ

2021-12-24 13:30:00

УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Тус штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудын иргэдийг хүлээж авах бэлтгэлийг хангуулах, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллахыг анхааруулжээ. Тэрбээр “Тусгаарлах байрны бэлэн байдал бүрэн хангагдсан. Ажиглалтад байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болгожээ. Мөн УОК-ын Шуурхай штабаас  тусгаарлах байрны түр журамд өөрчлөлт оруулсан бөгөөд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment