8o
Улаанбаатар хот
mobile menu

6000 иргэнийг дархлаажуулна

2021-12-24 11:43:51

Өнөөдөр /2021.12.24/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Харин өчигдөр /2021.12.23/ нийслэлийн хэмжээнд I тунд 63, II тунд 134, нэмэлт сэргээх тунд 1881, нийт 2078 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.271 (76.8 хувь), 16-17 насны 26.902 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment