Өнөөдөр /2021.12.23/ Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 863 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Харин өчигдөр /2021.12.22/ нийслэлийн хэмжээнд I тунд 81, II тунд 178, нэмэлт сэргээх тунд 2065, нийт 2324 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.263 (76.8 хувь), 16-17 насны 26.897 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Мөн дараах байршлуудад шинжилгээний цэгүүд ажиллана.