8o
Улаанбаатар хот
mobile menu

Эгийн голын усанд 200 үхэр боогджээ

2021-12-21 13:49:07

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт Иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажлыг түр зогсоосон байна. Орон нутгийн 12 иргэн, зургаан мотоциклтой ажилласан. 12.21-ний өдрийн 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлнэ. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment