Монгол Улсад омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсан гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл тус мэдээлэл ташаа болохыг ЭМЯ-аас мэдэгдлээ. Тодруулбал, одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
ЭМЯ: МУ-д омикрон бүртгэгдээгүй
2021-12-21 12:11:50