8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авдаг боллоо

2021-12-21 10:21:21

Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар гаргадаг боллоо. Нийгмийн даатгалын https://daatguulagch.ndaatgal.mn цахим хуудсаар өөрийн бүртгэлийг үүсгэж, хүссэн газраасаа хүсэлтээ бөглөж, тэтгэмжээ авах боломж бүрджээ. Уг үйлчилгээ тун удахгүй E-Mongolia системд нэвтрэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа мэдээллээ. 

Мөн ирэх оны эхээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эрүүл мэндийн хуудас буюу листийг цахимаар бөглөж, хүсэлтээ гаргадаг болох аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment