Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн Төмөр замын Депо гэдэг газар Зүтгүүрийн толгой вагонд хүн дайруулж нас баржээ.
Ослын дуудлагыг энэ сарын 18-ны 23:13 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиход 35 настай, эрэгтэй зүгтүүрт дайруулж нас барсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн моорогт шилжүүлэн өгчээ.