8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилд нэг сая арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

2021-12-17 14:00:00

Өвөрхангай аймагт арьс шир боловсруулах томоохон үйлдвэр өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна.

Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн Засаг дарга А.Ишдорж баяртай байгаагаа илэрхийллээ.

Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх талаар дэмжиж, Олон Улсын стандарт бүхий, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдэж өгчээ.

Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд Турк, Казакстан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Химийн бодисоор боридсон усаа л сайн стандартийн дагуу цэвэрлэж байж голдоо нийлүүлэхгүй бол байгаль бохирдуулна шүү
2021/12/18 122.201.31.130
ЗӨВ
Ёстой сайхан ажил эхлүүлжээ. Аймаг болгонд иймэрхүү ажил хиймээр юм .
2021/12/18 122.201.31.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment