8o
Улаанбаатар хот
mobile menu

Галын ослын дуудлага огцом нэмэгдэж, өчигдөр нийслэлд 6 байршилд гал гарлаа

2021-12-17 12:51:19

1. Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12-р сарын 16-17-нд шилжих шөнийн 04:07 цагт хүлээн авч, Дуудлагын дагуу 21 км зам туулан очиход “Эко тэрэлж” амралтын газрын 10х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 25 минут ажиллаж унтраажээ.

2. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн очиход иргэн Н-ын “Грейс” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Мөн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 61 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.-р сарын 16-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан.Дуудлагын дагуу шуурхай очиход иргэн Н-ийн 5×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

4. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд хүнсний ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 19:54 цагт хүлээн авч, иргэн Л-ын 15×6 метр хэмжээтэй ногооны зоорь шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

5. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 36 дугаар гудамжинд байшин шатаж 7×7 метрын хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

6. Багануур дүүргийн 9 дүгээр хорооны 7 дугаар гудамжинд иргэн Г-ийн 12×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Ийнхүү нэг хоногийн хугацаанд нийслэлд зургаан байршилд томоохон галын осол гарлаа. Эдгээр ослын улмаар амиа алдсан хүн байхгүй байна. Цаг агаар хүйтэрч галлагаа идэвхжсэнтэй холбоотойгоор иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж галын осол гарах эрсдэлтэй байгаа учир иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment