8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын гоц халдварт шүлхий өвчин 16 аймгийн 79 суманд бүртгэгдээд байна

2021-12-20 15:27:00

2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвт шүлхий өвчин сөргөөр нөлөөлж байгааг Монголбанк анхаарууллаа.

Одоогоор Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг 16 аймгийн 79 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Өвчлөл гарсан сумдад хорио цээрийн хатуу дэглэм тогтоон дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлжээ.

Харин Архангай, Төв, Дархан-Уул зэрэг 11 аймгийн 57 суманд дархлаажуулалт хийж дууссан тул хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас дөрвөн ажлын хэсэг томилон халдвар гарсан сумуудад ажиллаж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хаашаа юм бэ ХХААЯ хурдан арга хэмжээ аваач юугаа хийгээд байгаа юм бэ.Энэ хүнсний захаар чинь баахан өвчтэй үхрийн мах зарагдаж байгаан юм биш биз.Манай монголчууд хүн муутай болсон тэр тусмаа захын
2021/12/17 66.181.178.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment