Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглолоо. Коронавирусийн халдвар шинэ хувилбараар тархаж байгаатай холбогдуулан тус аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/623 тоот захирамж гарсан байна. Тус захирамжид
- Аймгийн хэмжээнд бүх шатны төрийн байгууллага, нутгийн зөвлөл, мэргэжлийн холбоодын болон олныг хамарсан “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагааг тэмдэглэхийг хориглов. Шинэ жилийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалсан байна.