Тавантолгой түлш" ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.
Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд 10 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртэлх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм.
Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана.
Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.