8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигатай тэмцэх газарт 308 авлигын хэрэг бүртгэгджээ

2021-12-16 11:11:45

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 11 сарын байдлаар 308 авлигын хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хэрэг буюу 5.8 хувиар өссөн байна. Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 7.3 хувь, хахууль 11.7 хувь, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах 2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Бүртгэгдсэн 308 авлигын хавтаст хэргийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйл болох хэрэг хүлээх чадваргүйд 220 хэрэг хамаарчээ. Үүнээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 67, хахууль авах гэмт хэрэг 39, хахууль өгөх гэмт хэрэг найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг зургаа, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг гурав хамаарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment