8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-11-25 07:30:00

  Энэ сарын 26 буюу маргааш  баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл