Хөлбөмбөгийн алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ. Энэ талаар талийгчийн охин цахим хуудастаа "Бусдын л адил амьдралд алдаж онолоо. Одоо л сайн хичээж заавал ААВААРАА БАХАРХУУЛНА даа гэж хичээж эхлэнгүүт ийм хурдан та минь биднийгээ орхичихлоо гэж үү дээ…
“30 хүрээд хүний нутагт сурахад илүү сайн байдаг гэнэ миний хүү” гээд ярьсан нь өчигдөрхөн л юмсан. Хайрт аав минь хөлбөмбөгийн бурхан тэнгэрээ ярьсаар л явлаа даа” хэмээн бичжээ.