8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улс кибер аюулгүй байдал сул учраас кибер халдлагад өртөж байна

2021-12-15 10:58:00

Олон улсын кибер аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын  гаргасан шалгуур үзүүлэлтээр Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг бөгөөд кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн улс орнуудаас 103-т, бүс нутгийн орнуудын зэрэглэлээр 17-д эрэмбэлэгдэж, олон улсад шуугиан тарьсан хэд хэдэн зохион байгуулалттай халдлагуудад  төрийн байгууллагууд нь өртөж байсан. Жишээлбэл 2018 онд Хятадын хакерын бүлэг  Монгол дахь үндэсний мэдээллийн төв рүү нэвтэрч, халдагчид засгийн газрын вэб сайт руу хорлонтой программыг  суулгах боломжийг олгосон гэж Касперский лабораторийн шинэ судалгааны тайлан болон CyberScoop-д өгсөн нэмэлт дүн шинжилгээнд дурдсан байдаг. Мөн өнгөрсөн онд  Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдсэн.

Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ.  

  • Д. Батбаатар Програмист, Судлаач

Олон улсын кибер аюулгүй байдлын  шалгуур үзүүлэлтээр Манай Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг. Кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн улс орнуудаас 103-т, бүс нутгийн орнуудын зэрэглэлээр 17-д эрэмбэлэгдэж, олон улсад шуугиан тарьсан хэд хэдэн зохион байгуулалттай халдлагуудад манай төрийн байгууллагууд өртөж байсан. Жишээлбэл 2018 онд Хятадын хакерын бүлэг  Монгол дахь үндэсний мэдээллийн төв рүү нэвтэрч,  засгийн газрын вэб сайт руу хорлонтой программыг  суулгах боломжийг олгосон гэж Касперский лабораторийн шинэ судалгааны тайлан болон CyberScoop-д өгсөн нэмэлт дүн шинжилгээнд дурдсан байсан.

Нөгөө талаар НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болчихсон, кибер хил хязгаараа хамгаалж байхад манай улсад дорвитой алхам хийгдэлгүй удсан бөгөөд техник, технологийн нөхцөл, мэргэжлийн хүний нөөцийн чадавхаар олон улсын жишгээс хамаагүй хол хоцорсон.

  • Г. Ням  Судлаач 

Өнгөрсөн онд  Check Point Software Technologies компаниас БНХАУ-ын хакерын бүлэг COVID-19 халдварт өвчний тухай утга агуулга бүхий файлд хортой код хавсаргаж Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн халдлага үйлдсэн байдаг. Хакерууд Гадаад харилцааны яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны нэрийг барьж төрийн байгууллагууд руу баримт бичиг илгээсэн ба тухайн файл нь RTF (Rich Text Format) өргөтгөлтэй, RoyalRoad гэх хортой код агуулсан байжээ. И-мэйлд хавсаргасан RoyalRoad хортой код нь Microsoft компанийн оффисын программын эмзэг байдлыг ашигладаг бөгөөд дэлгэцийн зураг авах, файлуудыг устгах, зөөх, татаж авах зэрэг олон үйлдэл хийх чадвартай аж. Энэ талаар Тагнуулын Ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл