8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирвэс хамгаалагч Т. Лхагвасүмбэрэл агсан амьд сэрүүн байсан бол өнөөдөр 28 нас хүрэх байлаа

2016-04-06 14:12:00


Ирвэс хамгаалах сангийн биологич  Т.Лхагвасүмбэрэл  гэх залуу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр  учир битүүлэгээр амиа алдсан. Учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг аймаг, нийслэлийн цагдаа нар хамтран шалгаж байна.
Талийгаач Л нийслэлд амьдардаг байсан бөгөөд 11 сарын 5-нд “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй болж, зургаан хоногийн дараа Хөвсгөл далайгаас талийгаачийн цогцсыг олсон. Өмнөговь аймгийн Тосон бумбын нуруунд алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Үүнээсээ болоод залуу удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд эцэст нь харамсалтайгаар амиа алдсан юм. Хэргийг үнэн мөн өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгасаар байгаа. 


Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах, цоохор ирвэсийн үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлж байсан Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амьд байсан бол өнөөдөр 28 нас хүрэх байлаа. 

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын ирвэс судлаач, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсаны дараа УИХ-ын гишүүд ээлж дараалан аав Ж.Төмөрсүхийг нь хүлээн авч уулзаж, хүүг нь эх оронч байсан хэмээн тунхаглаж, хэрэгтэн шийтгүүлэх ёстой гэж гарыг нь атгаж байсан эрхэм төрийн түшээд өнөөдөр хаана байна......Үнэн хэрэгтээ тэнд талийгаачийн үхлээр шоу хийж байсан уу. Талийгаачийн хэрэгт анхаарал хандуулана гэж байсан Хууль зүйн сайд Дорлигжав, УИХ-ын эрхэм гишүүд усанд хаясан чулуу мэт чимээгүй байна. 

Талийгаачийг амиа алдсанаас хойш хоёр сарын дараа учир битүүлэг тус хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийж байсан.  Тухайн үед Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцогт “Хэргийн газрын үзлэгээр автомашинаас “Сархад” нэртэй хагас шил архи ундаа, хоёр хүний гарын хээ болон хоёр ширхэг гар утас олдсон байдаг. Гар утасны цэнэг дууссан учир компьютертэй холбож талийгаачийн ар гэрийхэнд бичлэгийн хуулбарыг өгсөн. Задлан шинжилгээгээр түүнийг хөнгөн зэргийн согтолттой, үхлийн шалтгаан нь амьсгалын замд ус орсноос буюу ЖИВЖ ҮХСЭН гэсэн дүгнэлт гараад байгаа. Ажлын хэсгээс түүний энэ үхэл хийж байсан ажил мэргэжилтэй нь холбоотой эсэх талаар нарийн мөрдлөг өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Өмнөх халдлагын хэргүүдийг мөн сэргээн шалгаж байна” гэсэн мэдээлэлийг өгч байсан. Эх орныхоо төлөө тэмцэж байсан талийгаачийн хэргийг “ЖИВЖ ҮХСЭН” гэсэн дүгнэлт гаргаад орхиж болох уу. 
Талийгаач амиа алдаад 6 сарын хугацаа боллоо. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага ямар шалгалт хийв. Талийгаачийн хэрэгт сэжиглэгдэж байгаа уул уурхайн компаниудыг шалгасан эсэх нь ч тодорхойгүй байна. Ниргэсэн хойно хашгирав гэгчээр өнөөдөр Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах  асуудлыг УИХ-ын БОХХАА байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн байна. Тусгай хамгаалалтанд авсан нь сайшаальтай ч талийгаачийн хэрэг замхрах тийшээ хандсан уу. Зүгээр нэг "ЖИВЖ ҮХСЭН"  болгож харагдуулах сонирхол хэнд байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж, гэмт хэрэгтнийг олоосой гэсэн олон мянган хүлээж сууна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ndertsog uuruu arhi uusan baisan baih Eruul hunii ug bish medeelel hiij baisan esvel zahialagtai medeelelel hiisen. esvel mungu absan baih magadlaltai tul ATG-aas tuuniig shalguulah geregtei
2016/04/08 103.17.108.42
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
2016/04/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment