Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өдрийн 11:20 цагт иржээ.
Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид гурван км замыг туулан 11:27 цагт очиход, иргэн О-ийн таван ханатай гэр, иргэн Н-ийн таван ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн 30 настай эрэгтэй Б өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.